Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2024-2026 ОНЫ ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦЫГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ


Эрүүл мэндийн салбарын 2024-2026 оны хамт /тариф/-ын хэлэлцээрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулан, эрүүл мэндийн салбарын хөгжил, шинэчлэл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлийн 7 бүлэг, 85 заалт бүхий хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлсэн. Хамтын хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд салбарын ажилтнуудын цалин хөлсийг 2026 он хүртэл нийт 75 хувиар үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гарч, өнөөдрийн байдлаар 30 хувийн нэмэгдлийг хэрэгжүүлээд байна. Мөн 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн үндсэн цалингаас тооцох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн нь ажилтнуудын бодит орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахад чухал алхам болж байна.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж,  2026 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн салбарын бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлд талууд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл