Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ


Биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Энэ жил “Хэрэглэгчдийн жил 2016” уриан дор зохиогдож байна.  Зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, УИХ-ийн Нийгмийн бодлого, боловсрол,соёл,УИХ-ийн гишүүн Б.Бат-Эрдэнэ, ЭМСЯ-ний БТС-ийн хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 Зөвлөгөөнөөр Ззасгийн газраас 2012-2016 оны үйл ажиллагааны хэрэгжилт, БТС-ийн салбарын хүний нөөцийн стратеги, хөтөлбөрийн тухай, БТСХТөвийн үйл ажиллагаа, аймаг, нийслэл, дүүргийн БТСГазар, Спортын холбоодтой хамтын ажиллагаа зэрэг асуудлыг зөвлөгөөнөөр авч хэлэлцэх юм.  Түүнчлэн БТС-ийн хуулийн нэмэлт өөрчлөлт, салбарын шинэчлэлийн бодлого, 2016 онд ЭМСЯам, БТС-ийн хөгжлийн төвөөс хийгдэж байгаа ажил, цаашид тавих зорилтыг тодорхойлно.

 

Зөвлөгөөнд Тус зөвлөгөөнд УИХ-ийн гишүүд, ЭМСЯам, БТС-ийн хөгжлийн төв,  21 аймаг, есөн дүүргийн БТС-ийн газар, МҮОХороо, Спортын холбоод, хүчний байгууллагуудын БТС-ийн хороо, ИДС-ийн БТС-ийн тэнхимийн удирдлага, БТДС-ийн захирал, спортын төрөлжсөн сургалттай БТС-ийн сургуулийн захирал зэрэг улсын хэмжээнд БТС-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 150 гаруй спортын удирдах ажилтан оролцож байна.  Зөвлөгөөн 2016 оны 4 сарын 7-8-нд  хоёр өдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ, мэдээлэл