Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛ БА ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ–2026” ОЛОН УЛСЫН СИМПОЗИУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС), Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Сувилахуйн боловсрол ба тусламж үйлчилгээний шинэчлэл–2026” олон улсын симпозиумыг зохион байгууллаа. 

Симпозиумд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан,  АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ болон дотоод, гадаадын зочид төлөөлөгчид оролцов. 

Нээлтийн үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сувилахуйн боловсрол, төгсөлтийн дараах сургалт, хүний нөөцийн тогтолцооны шинэчлэл нь эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийн чухал үндэс гэдгийг онцолж, ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо боловсронгуй болж, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын чадавх нэмэгдэж байгааг тэмдэглэлээ. 

Симпозиумын хүрээнд Япон Улсын сувилахуйн боловсрол, эмнэлгийн тусламж үйлчилгээний туршлага, хүн  төвтэй сувилахуйн үйлчилгээ ба чанар, эмнэлзүйн сургалтын тогтолцоо, сувилахуйн менежментийн асуудлаар илтгэлүүд хэлэлцүүллээ.

Энэхүү симпозиум нь сувилахуйн боловсрол, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг шинэ шатанд гаргах чиглэлээр төр, боловсрол, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ боллоо


 

Холбоотой мэдээ, мэдээлэл