Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа


 
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхайн хотноо 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан зохион байгуулагдав. Энэхүү хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан зэрэг нийт 10 улсын төлөөлөл оролцсон болно.
 
Тус хуралдаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсад бодисын солилцооны хам шинжийн хүрээнд хийгдсэн үндэсний болон олон улсын судалгааны талаарх танилцуулгыг хийн, олон улсын сайн туршлагатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. 
 
Шанхай хотын  Жяо Тун их сургуулийн анагаах ухааны сургуулийн харьяа Рүйжин эмнэлэг нь БНХАУ-д анх 2016 онд Үндэсний бодисын солилцооны менежментийн төвийг үүсгэн байгуулсан туршлагатай ба ШХАБ-ын бодисын солилцооны өвчний хамтын ажиллагааны төвөөр 2026 онд сонгогдсон. Энэхүү төв нь ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эхлүүлэх, бодисын солилцооны хам шинжийн оношилгоог чадавхжуулах, гишүүн орнуудын уулзалтыг тогтмол зохион байгуулж, туршлага солилцох чиглэлд үйл ажиллагаа явуулах ба ирэх 3 жилийн хугацаанд 2,000 мэргэжилтнийг бэлтгэх, 500 гаруй эмнэлгийн технологийг нэвтрүүлж гишүүн орны чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл