Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


Монгол Улсын Засгийн газар, ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагууд хамтран хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хэлэлцээр байгуулах арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй салбарын сайд нар, яамдын удирдлагууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон холбогдох талууд оролцож, хэлэлцээрийг албан ёсоор байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд тогтмол байгуулж ирсэн бөгөөд нийт 11 удаа байгуулсан байна. Харин 2022 оноос эхлэн хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах болсон нь бодлогын уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийн хамгааллын баталгааг бэхжүүлэх, цалин хөлсний бодлогыг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чиглэж байгаагаараа онцлог юм.
Мөн хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах, ур чадвартай ажиллах хүчийг бэлтгэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тусгасан байна.
Талууд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026–2028 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, жил бүр дүгнэн олон нийтэд мэдээлэх бөгөөд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын уялдаа, үр нөлөөг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл