Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭРДЭМТЭН, СУДЛААЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, судлаачдын зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдаж, салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, хүний нөөц, эрдэм шинжилгээ, инновац, дэд бүтэц, санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд хэлэлцлээ.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Э.Батшугар үг хэлэхдээ Монголын уламжлалт анагаах ухаан бол олон зууны туршид хуримтлагдсан мэдлэг, туршлага, хүн ба байгалийн зохицлыг эрхэмлэсэн үндэсний үнэт өв болохыг онцлон тэмдэглэж, энэхүү өв уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны ололттой уялдуулан хөгжүүлэх нь өнөө цагийн чухал зорилтын нэг болоод байгааг онцоллоо.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” 03 дугаар зарлиг болон Монгол Улсын Засгийн газрын 2026–2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогын суурь баримт бичиг болж байгааг дурдсан юм.

Үндсэн илтгэлийн хүрээнд уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтолцооны шинэчлэл, боловсрол, хүний нөөц, эрдэм шинжилгээ, инновацын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн нэгдсэн хэлэлцүүлгээр уламжлалт анагаах ухааны эрх зүйн орчны шинэчлэл, хүний нөөцийн бодлого, эрдэм шинжилгээ, инновац, дэд бүтэц, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцооны асуудлыг хэлэлцэж, салбарын хөгжлийн чиглэлээр санал солилцлоо.

Түүнчлэн зөвлөгөөний үеэр Боловсролын яам, Эрүүл мэндийн яам болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль “Монголын уламжлалт анагаах ухааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг”т гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь уламжлалт анагаах ухааны эрх зүйн орчин, бүтэц тогтолцоо, сургалт, хүний нөөц, эрдэм шинжилгээ, инновац, эмийн үйлдвэрлэл зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл