Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ “ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ЭСРЭГ ХАМТДАА ТЭМЦЬЕ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


Дэлхийн эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 4 сарын 7-ны өдөр тэмдэглэдэг ба энэ жил “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье” уриан дор зохион байгуулж байна.

Дэлхий дахин хотжиж амьдралын хэв маяг, хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчин, тэр дундаа сахарын шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж нийгмийн хөгжил, улс орны эдийн засагт дарамт учруулж байна.

Дэлхий дээр чихрийн шижин өвчний тархалт жилд 7 сая хүнээр нэмэгдэж 2014 оны байдлаар 422 сая хүн өвчилсөн нь насанд хүрсэн хүн амын 8.5%-г эзэлж байна.   

Манай улсын хүн амын эрүүл мэнд, өвчлөлийн байдлыг 2013 оны халдварт бус өвчний шаталсан судалгаанаас харахад нийт насанд хүрсэн хүн амын 6.9% буюу 15 хүний 1 нь чихрийн шижин өвчтэй, 8.3% буюу 12 хүн тутмыг 1 нь далд хэлбэрийн чихрийн шижин өвчинтэй байна. Сүүлийн 10 жилийн байдлаар чихрийн шижин өвчнөөр өвчлөгсөд 6 дахин, нас баралт 4 дахин нэмэгдсэн байна.

Чихрийн шижин өвчний эрсдэл хүчин зүйлс манай иргэдийн дунд өндөр байна. Тухайлбал, 3 хүний 1 нь илүүдэл жинтэй, 5 хүний 1 нь таргалалттай, хүн амын тал орчим хувь нь дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэдэггүй, жимс, хүнсний ногооны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс хоёр дахин бага, хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.

Иймд хувь хүн, айл өрх, хот айл, хамт олноороо идэвхтэй хөдөлгөөн хийх, өөх тос, чихрийн хэрэглээг бууруулах, хийжүүлсэн ундаа, найруулдаг жимсний болон бусад төрлийн шүүс, архи тамхины хэрэглээ зэргийг хязгаарлан жимс, ногоог түлхүү хэрэглэсэн эрүүл хооллолтыг сонгож, амьдралын зөв хэв маягийг эрхэмлэн хэвшүүлж чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа тэмцье гэж уриалж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл