Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албаны, “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургууль амжилттай зохион байгуулагдлаа


Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан холбогдох журам, Онцгой байдлын ерөнхий газар-ын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гамшгаас хамгаалах Команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/115 дугаар тушаал, Эрүүл мэндийн яам-ны сайдын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/151 дүгээр тушаалын хүрээнд эрүүл мэндийн салбарын “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг 2026 оны 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.


Тус сургуулийг Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд болон холбогдох олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилтын хаалтын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г. Ариунбуян, эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, болон  ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням болон команд штбаын сургуульд оролцсон нийт алба хаагчид оролцлоо.

Хаалтын үеэр ЭМ-ийн сайд  Э.Батшугар гамшгийн эрсдэл, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний аюул занал бодитой нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, салбар дундын хамтын ажиллагаа, шуурхай хариу арга хэмжээний чадавхыг тогтмол бэхжүүлэхийн чухлыг онцоллоо.
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, удирдах бүрэлдэхүүний штабын дадлага, дууриалган үзүүлэх тактикийн сургуулилалт гэсэн үндсэн үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд гамшгийн үеийн бэлэн байдлыг бодит нөхцөлд үнэлэх, сайжруулахад чиглэв.
Сургуулилтын хүрээнд:
  • 2,238 алба хаагч, 175 хүч хэрэгсэл зарлан мэдээллийн дохиогоор ажиллаж;
  • 44 эрүүл мэндийн албаны штабад 1,008 бүрэлдэхүүн тохиолдлын удирдлагын тогтолцооны дагуу штабын дадлага хийж;
  • Гамшгийн 5 төрлөөр орон нутагт 3, нийслэлд 2 хээрийн эмнэлэг дэлгэж, 558 алба хаагч 703 тоног төхөөрөмж, 46 техник ашиглан ажиллаж;
  • Гамшгийн 2 төрлөөр хөдөлгөөнт эмнэлгийн тусламжийн цэг байгуулж, 166 алба хаагч 53 тоног төхөөрөмж, 22 техник хэрэгсэл ашиглан үүрэг гүйцэтгэлээ.
Мөн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв вирусологи, нян судлал, шимэгч судлал, бэлгийн замаар дамжих халдвар, гепатит, энтеровирус, клиник хими, сүрьеэгийн чиглэлээр лабораторийн бэлэн байдлыг ханган ажиллалаа.
Сургуулийн хугацаанд Эрүүл мэндийн сайдын А/177 дугаар тушаалаар салбарын хэмжээнд “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжиж, Эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабт 185 алба хаагч ажилласан бөгөөд энэ хугацаанд 16 тушаал, 5 хариу арга хэмжээний төлөвлөгөө, 2 албан даалгавар, 3 дотоод меморандум батлагдаж, 86 чиглэлийн албан бичиг хүргүүлэн, 143 хэрэгжилтийн тайлан, мэдээлэл хүлээн авч ажилласан.
Энэхүү гамшгаас хамгаалах команд штабын сургуульд идэвх санаачилга, хариуцлага гарган манлайлан оролцсон алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яамны шагналаар шагнаж, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн урамшууллаа.

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл