Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“СУВИЛАГЧ ТАНДАА БАЯРЛАЛАА-2026” УЛСЫН ЗӨВЛӨГӨӨН ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх-ийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөн Төрийн ордонд боллоо.
“Цогц чадамж – Сувилагчийн үнэ цэн” уриан дор болсон энэ удаагийн зөвлөгөөнөөр сувилагчдын мэдлэг, ур чадвар, ёс зүй, манлайлал, тасралтгүй хөгжлийн үнэ цэнийг онцлон тэмдэглэлээ.


Энэхүү зөвлөгөөнийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нээж сувилагчдын хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн баталгаа, ажиллах орчин, мэргэжлийн хөгжлийг дэмжсэн тогтвортой бодлогыг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Манай улсын хэмжээнд 15 мянга гаруй сувилагч ажиллаж байгаа нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг эзэлж байна. Харин 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2-3 дахин бага үзүүлэлт юм. Иймд цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулахад анхаарах шаардлагатайг Ерөнхийлөгч хэллээ.


Ерөнхийлөгчийн ивээл дор “Сувилагч тандаа баярлалаа” зөвлөгөөнийг 2021 оноос хойш жил бүр зохион байгуулж, сувилахуйн салбарын ололт амжилт, тулгамдсан асуудал, гарц шийдлийг хэлэлцэн, төр, засгийн бодлого, шийдвэрт тусгуулж ирсэн.
Өнгөрсөн онд бүтээн байгуулалт нь эхэлсэн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” удахгүй ашиглалтад орно. Тус төв нь сувилагчдыг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх боломжийг бүрдүүлэх юм.
Түүнчлэн сувилагчийг төрийн болон байгууллагын зардлаар сургаж бэлтгэх, гадаадад богино хугацааны сургалтад хамруулах, чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин, урамшууллыг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 хувиар нэмэгдээд байна.
Зөвлөгөөний үеэр Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн салбарын нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнав.
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулсан “Сувилагч тандаа баярлалаа-2026” улсын зөвлөгөөнд 800 орчим сувилагч оролцлоо.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл