Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн төлөөллийг хүлээн авч уулзлаа


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп, Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли болон холбогдох албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөр, олон жилийн хамтын ажиллагаа, түншлэлд талархал илэрхийлэв. Тэрбээр КОВИД-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл амжилттай хэрэгжиж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, салбарын хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эрүүл мэнд, хүний хөгжлийн асуудал хариуцсан захирал Карин Бреденкамп Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Эрүүл мэндийн яамны зүгээс үзүүлж ирсэн дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
Мөн Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер бөгөөд Суурин төлөөлөгч Таехюн Ли Монгол Улсын эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийг дэмжин цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд талууд эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээний талаар санал солилцлоо.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл