Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ-ДАСГАЛ, ХӨДӨЛГӨӨН” АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон холбогдох байгууллагуудтай хамтран “ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ-ДАСГАЛ, ХӨДӨЛГӨӨН” аяны нээлтийг 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Арга хэмжээнд 600 гаруй ахмад настан хамрагдаж, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, эрт илрүүлэг, хордлогоос сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө авч, сургалт сурталчилгааны материал тараагдав. Өдөрлөгийн хүрээнд зүрх судасны өвчин, даралт ихсэлт, чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ, биеийн жингийн индекс тодорхойлох зэрэг урьдчилан сэргийлэх чиглэлээр үзлэг зохион байгуулагдаж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ.
Тус аяныг улсын хэмжээнд жил бүрийн 05 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хэрэгжүүлэх бөгөөд ахмад настны эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, дасгалын ач холбогдлыг сурталчлах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Тус аян нь ахмад настныг эрүүл амьдралын хэв маягт хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, нийтийн биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх дадлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд орон нутаг бүрт тогтмол цаг, тогтсон байршилд алхалт, дасгал хөдөлгөөний үйл ажиллагааг өргөжүүлэн зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл