Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭХ, ХҮҮХЭД, НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


 
            Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнийг эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тэдгээрийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, шатлал хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор  зохион байгуулж байна.

 
Зөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүрэг, Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагын удирдах ажилтан, эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, хүүхдийн мэргэжилтэн, нярайн эмч, нөхөн үржихүйн зохицуулагч, эх баригч зэрэг мэргэжлийн 200 зочид, төлөөлөгчид оролцож байна.                          
Тогтвортой хөгжлийн зорилтод эхийн эндэгдлийн харьцааг (100000 амьд төрөлтөд) 70 ба түүнээс доош болгон бууруулах, нялхас, 5 хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг тэглэх, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг                    25-аас доош болгон бууруулах, нярайн эндэгдлийн түвшинг 12-оос доош болгон бууруулах зорилт тавьсан.

            Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, бие даасан эх барихуйн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх зорилгоор “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” болон “Эх баригчийг хөгжүүлэх” 2025-2028 оны төлөвлөгөөг тус тус батлан хэрэгжүүлж байна.
Олон улсын эх баригчдын холбооноос 2026 оны Олон улсын эх баригчдын өдрийг “Дэлхий дахинд нэг сая эх баригч хэрэгтэй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан бөгөөд эх баригчдын хүний нөөц, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, манлайлал, мэргэжлийн бие даасан байдлыг дэмжих замаар эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахыг онцолж байна.
            Энэхүү үндэсний зөвлөгөөн нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д тусгагдсан сэргийлж болох эх, нярайн эндэгдлийг бууруулах, гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг тэглэх, эх, нярай, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэх, бодлогын нэгдсэн уялдааг хангаснаар эх, хүүхэд бүр эрүүл эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болох болтугай!

           
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл