Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХСҮТ-ИЙН ӨРГӨТГӨЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ИРЭХ ЗУРГААН САРД ДУУСНА


Эрүүл мэнд, спортын яамны төрийн бичгийн дарга С. Ламбаа ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын ажилын явцтай танилцлаа.

Дэлхий даяар хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Түүнтэй адил Монгол Улсын хэмжээнд ч хавдрын өвчлөл буурахгүй байна. Манай улсад жил бүр 5500 орчим хүн хорт хавдартай гэж оношлогддог. Үүний 75 хувь хожуу үе шатандаа оношлогддог байна. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар өвчилсөн дөрвөн хүний гурав нь хожуу үедээ оношлогддог гэдгийг Хавдар судлалын үндэсний төвийн удирдлагууд хэлж байна.

Ийнхүү эмнэлгийн ачаалал жил ирэх тусам нэмэгдэж, өргөтгөлийн барилгыг барих  нь зөв  гэж үзэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ХӨСҮТ-ийн  өртөтгөлийн барилга барих шийдвэрийг 2011 онд гарч барилгын ажил эхэлсэн ч 2013, 2014 онд улсын төсвөөс ганц ч зоос төсөвлөөгүй байна. Харин энэ онд 1 тэрбум гаруй төгрөг төсөвлөж барилгын ажил эрчимтэй явагдаж байна.

Уг өргөтгөлийн барилга нь А, Б, С блокоос бүрдэнэ. Барилгын А болон Б блокын дотор заслын ажил хийгдэж байна.
С блок буюу туяа эмчилгээний тоног төхөөрөмж байрлах бункер нь нэг давхараас бүрдэх бөгөөд одоо цутгалтын ажил хийгдэж байна. Барилгын ажилыг гүйцэтгэж байгаа “Зүр” компаныханд Эрүүл мэнд, спортын яамны төрийн бичгийн дарга С. Ламбаа 6-р сарын 30 гэхэд ажилаа бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхийг үүргэ болголоо.

Тус өргөтгөл нь зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалтай нийт 4 давхар 5200 м2 орчим талбайтай  бүхий барилга юм.Тус барилгыг ашиглалтанд оруулснаар нийт хавдрын 40 орчим хувийг эзэлдэг элэгний хавдрын мэс заслын төв, одоо хамрагдвал зохих өвчтний тал орчмыг л хамруулж чадаж байгаа туяа эмчилгээний шинэ хэсэг, мөн байнгын хүлээгдэлтэй байгаа хими эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжих юм.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл