Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан холбогдох төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар-ын даргын 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/115 дугаар тушаалаар эрүүл мэндийн салбарын хэмжээнд “Гамшгийн үеийн Эрүүл мэндийн улсын алба, Сурталчилгааны улсын албаны удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах “Команд штабын сургууль”-ийг 2026 оны 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
Тус сургуулийн бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтын чанар, үр дүнг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудын төлөөлөл оролцсон уулзалтыг Онцгой байдлын ерөнхий газар-тай хамтран зохион байгууллаа.
Уулзалтад оролцогчид эрүүл мэндийн салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулагдах гэж буй энэхүү “Команд штабын сургууль”-ийн ач холбогдлыг онцолж, гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, салбар дундын харилцан ажиллагааг сайжруулах, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэж байгааг тэмдэглэлээ.







