Австрали Улсын Мурдокийн хүүхдийн судалгааны төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яамны дэргэдэх Дархлаажуулалтын зөвлөх хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран 2026 оны 04 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтыг нээж Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, доктор Б.Цэцэгсайхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Биате Дастел болон тус хорооны дарга, доктор, профессор С.Цогтсайхан нар үг хэллээ.Дархлаажуулалтын зөвлөх хороо нь дархлаажуулалтын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг ба вакцин нэвтрүүлэх, товлол шинэчлэх зэрэг стратегийн шийдвэрүүдийг олон улсын болон үндэсний судалгаа, тархвар судлалын мэдээлэл, зардал-үр ашгийн шинжилгээнд тулгуурлан боловсруулдгаараа онцлогтой.
Иймд уг хорооны гишүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, тэр дундаа нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт болон зардал-үр ашгийн шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм.







