Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрсдэлд суурилсан арга барил болон байгууллагын хөгжлийн төлөвлөгөөг үнэлэх” нь сэдэвт сургалт зохион байгуулж байна


“Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд эрсдэлд суурилсан арга барил ашиглах” нь сургалтыг ДЭМБ -ын Номхон Далайн Баруун Бүсээс мэргэжилтнүүд ирж, зохицуулалтын үйл ажиллагаанд оролцогчдод 2026 оны 4 сарын 22-24 ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр оролцож,  “эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, чанарын хяналтын лабораторийг хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, иргэдийн хэрэглэж буй эмийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд үргэлж дэмжин, хамтран ажиллаж буй ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Соккоро Эскаланте болон өнөөдрийн сургалтыг зохион байгуулж буй багийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар 2021 оноос үйл ажиллагаа явуулж улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газраас  Эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр санаачилж буй бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа бөгөөд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахад хамтран ажиллаж, Эмийн чанарын хяналтын лабораторийг бүрэн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж байгаа талаар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Соккоро Эскаланте сургалтын нээлтэд оролцохдоо онцоллоо.
Энэхүү сургалтаар Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан хаагчдад Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд эрсдэлд суурилсан арга барилыг хэрхэн ашиглах, мөн эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын байгууллагын хөгжлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулж үнэлэхэд зөвлөмж өгнө.
​Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас ДЭМБ -ын Эмийн зохицуулалтын үйл ажиллагааны жишиг тогтоох албан ёсны үнэлгээг хийлгэх бэлтгэл ажлыг хангах, эм зүйн салбарын зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэх, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Холбоотой мэдээ, мэдээлэл