Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах төслийн талаар санал солилцлоо


Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Мохан Аврора болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Э.Батшугар, Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжигч гол түнш байгууллага гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрбээр АХБ-наас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, салбарын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.
Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чандра Мохан Аврора эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч, Эрүүл мэндийн яамтай хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн цаашид Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Уулзалтын төгсгөлд талууд шинээр хэрэгжүүлэх Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийн явцын талаар санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл