Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЭМИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦ БА ЭКСПОРТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД БОЛЖ БАЙНА


“Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын санаачилгаар зохион байгуулж байгаа ба уламжлалт анагаах ухааны салбарын эрх зүйн орчныг сайжруулах, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан хөгжүүлэлтийг дэмжих, хүний нөөцийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, уламжлалт эм үйлдвэрлэлийн чанар, аюулгүй байдлыг хангах, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэх зэрэг бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд хийж байна.


Хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нээж үг хэлэв. Тэрбээр, Монголын уламжлалт анагаах ухаан бол зөвхөн эмчилгээний арга төдийгүй монголчуудын оюуны өв, соёлын дархлаа, байгальтайгаа зохицон амьдрах ухааны цогц билээ. Манай улсад уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажил 1959 оноос эхэлж, улмаар 1980 онд Ардын эмнэлгийн хүрээлэн байгуулагдсанаар уламжлалт эмчилгээний тусламж үйлчилгээ албан ёсоор хөгжих суурь тавигдсан. 1999 онд төрөөс баримтлах бодлого батлагдсанаар салбарын эрх зүйн үндэс бүрэлдсэн. Өнөөдөр Монгол Улсад 1100 гаруй уламжлалт эмч ажиллаж, уламжлалт эмийн 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 1000 гаруй нэр төрлийн эм бүртгэгдсэн байна. Энэ бол уламжлалт анагаах ухаан манай эрүүл мэндийн тогтолцооны салшгүй хэсэг болсны илрэл юм. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай” зарлиг гарсан нь уламжлалт эмийн түүхий эдийг хамгаалах, эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чанарын баталгааг сайжруулах, экспортын боломжийг нэмэгдүүлэх бодлогын шинэ шат эхэлж байгааг харуулж байна” хэмээв.


Түүнчлэн уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухаан, инноваци, хиймэл оюун, эмийн үйлдвэрлэлийн шинэ технологитой уялдуулан хөгжүүлэх нь бидний өмнө тавьсан чухал зорилт бөгөөд өв уламжлалаа хадгалсан, нотолгоонд суурилсан, экспортын чадавхтай Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх цаг ирсэн. Иймээс өнөөдрийн “Монголын уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэрлэл, инновац ба экспорт” хэлэлцүүлэг нь зөвхөн салбарын асуудал бус, Монгол Улсын эрүүл мэнд, шинжлэх ухаан, эдийн засгийн ирээдүйтэй холбоотой чухал алхам болно” гэлээ.


Салбар хоорондын харилцан уялдаатай, хамтын ажиллагаа, уламжлалт эм бүтээгдэхүүнийг гадаад улс оронд экспортлох, эх орны брэнд болгон хөгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэх чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж буйг зохион байгуулагчдын зүгээс онцлов. Уг хэлэлцүүлэгт Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, эм үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, уламжлалт анагаах ухааны үе үеийн эмч, эрдэмтэн судлаачид оролцож байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл