УВС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаангом сум
Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 17.10.5, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1,16.2 Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар баталсан журмын дагуу Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарлаж байна.
Нэг. Тавигдах шаардлага:
1.1.Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасны дагуу эмнэлгийн Захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэн дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:
- Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан;
- Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан;
- Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн;
- Тодорхой албан тушаал эрхлэх буюу үйл ажиллагаа явуулах эрх нь шүүхийн шийдвэрээр хасагдаагүй;
- Улс төрийн намын гишүүн бус;
- Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй;
- Бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй.
Хоёр. Сонгон шалгаруулалтад оролцоход бүрдүүлэх материал:
2.1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй, шаардлага хангасан иргэн доор дурдсан материалыг бүрдүүлж өгнө.Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет/Төрийн албаны зөвлөлөөс баталсан маягтын дагуу/
-Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эсхүл улсын бүртгэлийн лавлагаа;
- Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааг илэрхийлсэн өргөдөл,
- Мэргэжлийн мэдлэг, ур чадварын чадавхыг илэрхийлсэн хоёр хүний тодорхойлолт/Өмнө нь ажиллаж байсан эсхүл одоо харьяалж буй байгууллагын дарга/захирал, тухайн иргэний гишүүнчлэлтэй мэргэжлийн нийгэмлэг, холбооны удирдах зөвлөл эсхүл гүйцэтгэх захирлын)
- 4x3 хэмжээтэй 2 хувь,цээж зураг;
- Нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэнийг нотлох баримт бичиг /боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эх хувийн хамт/;
- Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/;
- Эрүүл мэндийн байгууллагад 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласныг нотлох баримт /хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн холбогдох хэсгийг хуулбарлан эх хувийн хамт/;
- Англи хэлний мэдлэг, чадвар дүгнэдэг ‘TOEIC’ олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эх хувийн хамт, эсхүл гадаад хэлний мэдлэг чадварыг англи хэлээр суралцсан гадаад улсын их, дээд сургууль, коллеж төгссөн, магистр, докторын зэрэг хамгаалсан дипломын хуулбар, эх хувийн хамт, эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг англи хэлний түвшин тогтоох шалгалт өгснийг гэрчлэх албан ёсны баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
- Тухайн эмнэлгийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн эмнэлгийг бие даан хөгжүүлэхийн тулд бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого, төлөвлөлт, үйлчилгээний хувьд хэрхэн хөгжүүлэх, хэрхэн үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг мэдээллийг тусгана/;
- Улс төрийн намын гишүүн бус, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал эрхэлдэггүй, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүйг илэрхийлсэн баримт бичиг, эсхүл тодорхойлолт (эсхүл эдгээрийг нотлон илэрхийлсэн өөрийн гарын үсэг бүхий баталгаа).
-Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа/еmongolia/-с авч болно.
-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын лавлагаа,
Жич: Төлөөлөн удирдах зөвлөл нь дээр дурдсан баримт бичгийг шалгаж, дутуу буюу хуурамч материал бүрдүүлсэн иргэнийг бүртгэхээс татгалзаж, энэ тухай өөрт нь мэдэгдэнэ. Зөвхөн эх хувиар ирүүлсэн баримт бичгийг сонгон шалгаруулалт дууссаны дараа баримт үйлдэж буцааж өгнө.
Гурав. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацаа:
Материалыг цаасан хэлбэрээр бүрдүүлж ирүүлнэ. Бүрдүүлсэн материал болон материалын жагсаалт, тус бүрийн хуудасны тоог дурдаж өөрийн гарын үсэг зурсан товьёгийг бичиж дугтуйнд хамт хийж битүүмжлэн өгнө.
Материалыг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагаас өмнө Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 405 тоотод хүлээлгэн өгч бүртгүүлнэ үү.
Дөрөв. Хаяг: Хүүхдийн шинэ эмнэлгийн 4-н давхарт байрлах Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 405 тоот
Тав. Хариуцах мэргэжилтэн:
Увс аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга. Холбоо барих утас:99469985
УВС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
Өргөдлийн загвар татах







