Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭМ ЗҮЙН САЛБАРЫН 100 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ҮР ДҮН, ТУРШЛАГА - ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ


Эм зүйн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2023 онд тэмдэглэж байв. Тус салбарын эрдэмтэн профессорууд 100 жилийн хөгжлийн үр дүн, туршлага болон хэтийн чиг хандлагаа өнөөдөр (2026.02.28) хэлэлцэв.



Эрдэм шинжилгээний бага хурлаар эм зүйн салбарын 100 жилийн хөгжлийн үр дүн, үнэлэлт, дүгнэлтийг түүхэн баримт болгон үлдээх зорилгоор ахмад зүтгэлтнүүд илтгэл хэлэлцүүлж, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, ЭЗУ-ы доктор, профессор, GMP-н шинжээч М.Уранчимэг “Дотоодын эмийн үйлдвэрийн хөгжил, үр дүн, хэтийн төлөв”, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн захирал, ЭЗУ-ны доктор, профессор Д.Даваадагва “Эм зүйн шинжлэх ухаан ба Монголын уламжлалт анагаах ухааны уялдаа, хөгжлийн онцлог”, МАУА-ийн академич, Иркутскийн АУИС-ийн хүндэт профессор, ЭЗУ-ы доктор, профессор С.Цэцэгмаа “Эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын асуудал” зэрэг 30 гаруй илтгэл хэлэлцүүлэн, санал солилцов.

 

Мөн салбарын залуу судлаачдын дунд шилдэг илтгэлийн уралдаан явуулж, нийт 40 гаруй илтгэл тавигдсанаас шилдэг таван бүтээлийг шалгаруулсан ба тус илтгэлүүдийн хураангуйг нийтийн хүртээл болгох юм. Бага хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүд, эрдэмтэн судлаачдын санал зөвлөмж, залуу судлаачдын дуу хоолойг цаашдын бодлого шийдвэрт тусган, шинжлэх ухаанч шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой хурал болсныг оролцогчид хэлж байв.

 
Хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат оролцож хэлсэн үгэндээ, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар Цэргийн эмнэлгийн хороо байгуулах тухай Цэргийн зөвлөлийн тогтоолд 1921 оны 08 дугаар сарын 15-нд гарын үсэг зурснаар Монгол улсын эрүүлийг хамгаалах албаны үндэс суурь тавигдсан ба Цэргийн эмнэлгийн хорооны дэргэд 1923 оны 10-р сарын 25-нд анхны эмийн сан байгуулагдсан нь өнөөгийн Монгол улсын эм хангамжийн байгууллагын тулгын чулуу болсон юм. Эм хангамжийн байгууллага, эм зүйн салбарын хөгжлийн түүхэн замнал, үр дүн, туршлага, сургамжид тулгуурлан 2 дахь шинэ зууны салбарын хөгжилд эрдэмтэд, түүний дотор залуу эрдэмтэн, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, үе үеийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэх илтгэлүүд, эрдэмтэд, судлаачдын санал, зөвлөмжүүд нь эм зүйн салбарын дараагийн хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой” гэдгийг онцлов.


Манай улсад 30 орчим эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 470 гаруй эм, эмнэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 2800 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулж, иргэд, эрүүл мэндийн байгууллагуудад эм зүйн тусламж үйлчилгээг тасралтгүй, жигд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл