Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЧАНАРТАЙ ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТААР НИЙЛҮҮЛЭХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА


Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска нар харилцан ойлголцлын санамж бичигт гарыг үсэг зурлаа. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) олон улсын байгууллагаар дамжуулан эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээнд түгээмэл хэрэглэдэг, зардал өндөр, нэн шаардлагатай, тасалдал үүсэх өндөр эрсдэлтэй эмийг чанартай, боломжийн үнээр нэгдсэн худалдан авалтаар шууд нийлүүлэх боломж бүрдэж байна.
 


Тухайлбал, “Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт”-д байдаг тасалдал үүсэх эсдэлд ороод байсан гемофилийн эсрэг эмийг уг санамж бичгийн хүрээнд худалдан авах юм. Гемофилийн эсрэг эмийг цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөнд тогтмол тарьж, цус алдалтаас сэргийлэх, цус алдалтыг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн уналт таталтын эсрэг эмүүдийг ч нэгдсэн худалдан авалтаар нийлүүлэх эмийн жагсаалтад оруулж байна.


Санамж бичигт гарын үсэг зурах үеэр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газар, бодлогын яамны зүгээс эмийн үнэ, чанарын асуудалд ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд чанартай эмийг боломжийн үнээр худалдан авах тогтолцоо руу шилжих эхний том алхам хийгдэж буйг онцлов. 


НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) нь Монгол Улсын Засгийн газартай тогтвортой хөгжлийн зорилтууд, үндэсний хөгжлийн бусад тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаад талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ, мэдээлэл