Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ ТҮҮХ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа–2050”, эрүүл мэндийн салбарын бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, сувилагчийн мэргэжлийн бие даасан байдлыг бэхжүүлэх зорилготой сувилахуйн тусламж, үйлчилгээний жишиг түүх боловсруулах ажлын хэсгийн хурал зохион байгуулагдлаа. 


Тус ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/09 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар байгуулж, сувилахуйн тусламж, үйлчилгээний түүх хөтлөлтийг олон улсын жишигт нийцүүлэх, баримтжуулалтын нэгдсэн загвар боловсруулах, хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.



Хурлаар сувилахуйн түүх хөтлөлтийн өнөөгийн байдал, эрх зүй, бодлого, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж,  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Олон улсын сувилагчдын зөвлөл (ICN)-ийн зөвлөмж, олон улсад өргөн хэрэглэгддэг NANDA-I, NIC, NOC ангиллуудын ашиглалтын туршлага, сайн жишгийг судлах, нутагшуулах асуудлыг хэлэлцэв.

Сувилахуйн жишиг түүх боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд лавлагаа шатлалын эмнэлгүүдийн арга зүйч, ахлах сувилагч нарыг идэвхтэй оролцуулах нь шатлал хоорондын уялдаа холбоог хангах, баримт бичиг бодитоор хэрэгжихэд эергээр нөлөөлнө гэдгийг ажлын хэсгийн гишүүд онцоллоо. Энэхүү бодлого нь боловсруулагдах баримт бичгийг практикт нийцүүлэх, цаашдын хэрэгжилтэд мэргэжлийн арга зүйг бодитой хангахад чухал ач холбогдолтой юм.

Ажлын хэсэг нь сувилахуйн тусламж, үйлчилгээний баримтжуулалтыг стандартчилах, нотолгоонд суурилсан, хэмжих боломжтой, чанарын үнэлгээ хийх нөхцөлийг бүрдүүлэх сувилахуйн жишиг түүхийг цахим болон цаасан хэлбэрээр боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл