Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ


Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны (МХХЭМБНХ) VIII  дугаар хурал 2026 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.

Тус хуралд Эрүүл мэндийн дэд сайд Г.Номин оролцож, Эрүүл мэндийн яамны нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт чухал байр суурь эзэлж, төр–хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь Монгол Улсын хэмжээнд нийт эмнэлгийн орны 25.5 хувийг бүрдүүлэн төдий хэмжээгээр ачааллыг үүрэлцэж байна.



Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, “Алсын хараа–2030”, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашдын стратегийн чиглэлүүдийн талаар танилцуулж, хувийн хэвшлийн оролцоог улам бэхжүүлэхийн чухлыг тэмдэглэв. Цаашид хариуцлагад суурилсан урт хугацааны түншлэлийг хөгжүүлэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг тасралтгүй сайжруулах чиглэлд ЭМЯ-аас тууштай дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


VIII дугаар хурлаар салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэж, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой арга хэмжээ болсныг хуралд оролцогчид хэлж байлаа.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл