Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТАРВАГАН ТАХЛЫН ГОЛОМТЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ДАРААХ ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Хөвсгөл аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хариу арга хэмжээний дараах үнэлгээ”-г  өнөөдөр ЭМЯ-нд зохион байгууллаа. (2025.12.10)

 Үнэлгээгээр, Тарваган тахлын хяналт-тандалт, оношилгоо, эмчилгээний чиглэлээр эрх зүйн баримт бичиг, журам, заавар бүрдсэн боловч тэдгээрийн хэрэгжилт нь үндэсний болон орон нутгийн түвшинд хангалтгүй байгааг тогтоолоо. Тухайлбал, Байгалийн голомтын тандалт, судалгааны чанар, лабораторийн оношилгооны чадавх, эмчилгээний удирдамжийн мөрдөлт, байгууллагуудын уялдаа холбоо, хариу арга хэмжээний бэлэн байдал болон эрсдэлийн харилцаа холбооны үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг харуулав. 
 
Үнэлгээний үр дүнд “НЭГ ЭРҮҮЛ МЭНД” зарчимд үндэслэн улсын хэмжээнд тарваган тахлын эрсдэлийн цогц үнэлгээ хийх, хяналт-тандалтын дунд болон урт хугацааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, байгалийн голомтын тандалт болон эмнэлзүй, лабораторийн оношилгоог орчин үеийн технологитой уялдуулан сайжруулахын зэрэгцээ QGIS/ArcGIS-д суурилсан эрсдэлийн зураглал гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтад ашиглан нэвтрүүлэхийг зөвлөмж болголоо.

 Мөн Олон улсын эрүүл мэндийн дүрэм (ОУЭМД 2005)-ийн дагуу үндэсний чадавхыг тасралтгүй сайжруулах, халдварт өвчний эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээний бэлэн байдлын тогтолцоог бүх түвшинд бэхжүүлэх шаардлага нэн тэргүүнд байгааг тэмдэглэн, улс орон даяар бодлогын шинэчлэл, хамтын ажиллагаанд суурилсан нэгдсэн шийдлүүдийг боловсруулахыг санал болгов. 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл