УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал 2030”-д заасан тэргүүлэх чиглэлийн хүрээнд эрүүл мэндийн салбарын дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах зорилгоор Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны А68 дугаар тушаалаар 18 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдсан билээ.
Тус ажлын хэсэг хуралдаж “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” боловсруулах ажлын хэсэг хуралдаж уг баримт бичгийг боловсруулахад баримтлах зарчим, агуулга, хамрах хүрээ зэрэг асуудлын талаар хэлэлцэж Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүд, бусад салбарт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүдийн талаарх мэдээллийг хийжээ.
Мөн хурлаар “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аар баталсан “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн шаардлагад нийцүүлэн боловсруулах, тулгамдсан асуудлыг чиглэл бүрээр тодорхойлж, ДЭМБ-аас зөвлөсөн Эрүүл мэндийн системийн зургаан үндсэн чиглэлд үндэслэн боловсруулахаар тогтлож, эрүүл мэндийн талаар гарсан олон улсын бодлогын баримт бичгүүдийг судалж тусгахаар шийдвэрлээд байна.