Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч сонгон шалгаруулалтад урьж байна


Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч сонгон шалгаруулалтад урьж байна


Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/412 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн орон тооны бус шинжээч сонгон шалгаруулалт эхэллээ.
Тавигдах шаардлага:
1. Монгол Улсын иргэн байх;
2. Насны дээд хязгаар 65 нас;
3. Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж болон бусад шаардлагатай чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;
4. Мэргэшлийн зэрэг эсхүл эрдмийн цолтой;
5. Эрүүл мэндийн байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс тасаг, нэгжийн эрхлэгч болон түүнээс дээш удирдах албан тушаал эрхэлсэн ба эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
6. Эрүүл мэндийн удирдлага, тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдаж байсан,  судалгаа, шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх;
7. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай байх;
8. Бичиг баримт боловсруулах, тайлагнах ур чадвартай байх;
9. Компьютерийн өргөн хэрэглээний програм болон цахим орчинд ажиллах чадвартай байх;
10. Эрүүл мэндийн байгууллагад дарга/захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаал эрхэлдэггүй байх;
11. Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй;
12. Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
13. Эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл, эмнэл зүйн шинжээчээр давхар ажиллаагүй байх;
Бүрдүүлэх материал:
1. Хувийн өргөдөл;
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэхний хуулбар;
4. Дээд боловсролын диплом, мэргэшлийн үнэмлэх, удирдлагын сургалтын гэрчилгээ, судалгаа, шинжилгээний ажил, эрдмийн цол болон мэргэшлийн зэргийн нотлох баримтын хуулбар;
5. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ батлагдсан маягтаар илэрхийлсэн мэдэгдэл (Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан маягт);
6. 3х4 хэмжээтэй 2 хувь зураг;
7. Ёс зүйн салбар хорооны тодорхойлолт;
8. Эрүүл мэндийн байгууллагад ажилладаг нэр дэвшигч нь тухайн харъяалах байгууллагын удирдлагаас шинжээчээр ажиллахыг зөвшөөрсөн болон ур чадварыг тодорхойлсон албан бичиг
Шинжээчээр нэр дэвшигч нь тус журмын 2.3; 2.4-т заасан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд ажлын албанаас ярилцлага, ур чадварын үнэлгээг зохион байгуулна.
Материал авах хугацаа: 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл.
Материал хүлээж авах газар, утасны дугаар: дараах холбоосоор материалаа оруулна уу:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScJtCYe4nwy7ml21y7adKnmWhlgXygSgm9t1gHHd_CEXLpozw/viewform?usp=header
ЛАВЛАХ УТАС: ЭМХТ-ИЙН 104 ТООТ, 70128803
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН
ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЛБА
 

Холбоотой мэдээ, мэдээлэл