Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ӨМӨН, УРЬДАЛ ЭМГЭГИЙГ ОНОШИЛЖ ЭМЧЛЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ АРГА АРГАЧЛАЛЫГ ЭЗЭМШҮҮЛЭХ, СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА


Умайн хүзүүний өмөн, урьдал эмгэгийг кольпоскопи болон цахилгаан гогцоогоор өөлөх мэс ажилбар (LEEP)-ын арга аргачлалыг эзэмшүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх сургалт өнөөдөр ХСҮТ-д эхэллээ. Уг сургалтад Филиппин, Камбож, Кирибас, Лаос, Папуа Шинэ Гвиней, Соломоны Арал, Вануату, Вьетнам зэрэг Ази номхон далайн баруун бүсийн улс орнууд болон Монгол Улсаас аймаг, дүүрэг, лавлагаа шатлалын нийт 52 мэс заслын, эмэгтэйчүүдийн эмч, сувилагч мэргэжилтэн хамрагдаж байна.

 
Сургалтыг АНУ-ын Техасын Их сургуулийн МД Андерсоны Хавдрын Төв, Бүгд Найрамдах Солонгос Улсын Католик Их сургуулийн багш, эмч мэргэжилтнүүд удирдан явуулж байна. Сургагдсан сургагч багш нар зөвхөн дэвшилтэт сургалтын арга зүйгээр хангагдаад зогсохгүй, сургалтын агуулга болон мэс ажилбарын үйл явцын талаарх иж бүрэн ойлголт олж авах юм.
 
Умайн хүзүүний өмөнгийн дөрөвний нэг нь Ази номхон далайн баруун бүс нутагт бүртгэгддэг бөгөөд өвчлөлийн 90 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна. Энэ бүс нутагт умайн хүзүүний өмөн нь  зонхилон тохиолдох хавдрын зургаадугаарт, нас баралтын наймдугаарт орж байна.

 
Монгол Улсад 2024 онд умайн хүзүүн хорт хавдрын 521 шинэ тохиолдол, 167 нас баралт бүртгэгдсэн. Умайн хүзүүн хорт хавдар нь урьдчилан сэргийлж, эрт илрүүлж болох хавдар хэдий ч манай улсын эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох хавдрын 3-рт орж байна.


 
Ази номхон далайн баруун бүсэд умайн хүзүүний өмөнг устгах стратегийн үйл ажиллагааны зорилтын хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байгаа юм. Тодруулбал, Дэлхийн улс орнууд 2030 он гэхэд 90-70-90 зорилтыг хэрэгжүүлж умайн хүзүүний өмөнг устгах боломжтой хэмээн үзэж байна. Үүнд:
  • 15 нас хүртэлх охидын 90 хувийг хүний папилломавирусын (HPV) эсрэг вакцинаар бүрэн дархлаажуулах,
  • 35 болон 45 насны эмэгтэйчүүдийн 70 хувийг оношлогооны чадамж өндөртэй  шинжилгээнд хамруулах,
  • Умайн хүзүүний өмөн оношлогдсон эмэгтэйчүүдийн 90 хувийг  шаардлагатай эмчилгээнд бүрэн хамруулах юм.

Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэдэг хүний папиллома вирусийн эсрэг вакциныг Дархлаажуулалтын үндэсний товлолд нэвтрүүлж, 2024 оноос 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдийг нэг тунгаар дархлаажуулж эхэлсэн ба 15 нас хүртэл нөхөн дархлаажуулж байна.
 

Өнөөдрийн байдлаар 11-14 насны нийт 115,000 хүүхэд тус вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байна. Мөн умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрт HPV DNA тестийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд явж байна.

 

LEEP/Кольпоскопийн сургалтад эмч, сувилагч нар хамрагдсанаар умайн хүзүүн хорт хавдрыг эрт үед нь илрүүлж эмчлэх эмчилгээний арга аргачлалыг эзэмшиж, бусад улс орны эмч мэргэжилтнүүдтэй туршлага солилцон, ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэж байгааг зохион байгуулагч нар онцлов.


 
Уг сургалтын ажилд Япон Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, ЮНИТЭЙД байгууллага дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж  байгаа бөгөөд ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Доктор Сокорро Эскаланте, Япон Улсын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны газрын дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ноён Цүнакакэ Дабидэ, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, АУ-ны доктор Б.Цэцэгсайхан, ХСҮТ-ийн захирал Ц.Батболд тэргүүтэй төлөөллүүд сургалтын нээлтэд оролцлоо.

 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл