Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БУЛГАН АЙМАГТ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАГ АЛДАХГҮЙ ХҮРГЭХ ХҮРТЭЭМЖ НЭМЭГДЛЭЭ


Булган аймгийн Дашинчилэн суманд 15 ортой шинэ эмнэлгийн барилга ашиглалтад орлоо. Тус эмнэлгийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хамтын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн хүрээнд барьсан ба нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн юм. 



Мөн 70 нэр төрлийн 115 ширхэг, нийт 655.5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулав. 
Уг эмнэлэг ашиглалтад орсноор сумын иргэд төдийгүй ойролцоох сумд болон дайран өнгөрч буй иргэдэд шаардлагатай яаралтай тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх нөхцөл боломж бүрдлээ.


Холбоотой мэдээ, мэдээлэл