Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СУВИЛАХУЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


Сувилахуйн удирдах ажилтнуудын манлайлал, стратегийн удирдлагыг бэхжүүлэх, мэргэжлийн үйл ажиллагааны бодлого, чиг хандлагыг нэгтгэх, туршлага солилцох зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил — Сувилагчдын манлайлал 2025” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа. (2025.11.12)
Зөвлөгөөнд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого, чиглэл, сувилагчийн ёс зүй, үнэт зүйл, олон улсын сувилахуйн өнөөгийн чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд үндсэн 3, зочин 4 нийт 7 илтгэл хэлэлцүүлэв.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт гарч буй шинэчлэл, бодлогын өөрчлөлт, дэвшилтэт технологийн нэвтрэлт нь сувилахуйн удирдах ажилтнуудаас илүү манлайлагч, санаачлагч байж, байгууллагын менежмент, хүний нөөцийн чадавхтай байхыг шаардсаар байна.
Иймд, Энэ удаагийн зөвлөгөөнөөр сувилахуйн удирдах ажилтнууд удирдлага, манлайлал, хууль эрх зүй, сувилахуйн боловсрол ба эрүүл мэндийн судалгаа, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүдээр өөрсдийн туршлага, санал санаачилга, тулгамдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрийн санал боловсруулаа.


Түүнчлэн Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж буй ажлын хүрээнд  “Сувилахуйн хөгжил, чанар, манлайлал, хүний нөөцийн чадавх”  сэвдийн дор хэлэлцүүлэг хийв. Эрүүл мэндийн салбарын хөгжилд сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг хангах нь нэн чухал зорилт юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд сувилагчдын манлайлал, удирдан чиглүүлэх чадвар, хамтын ажиллагаа, ёс зүй, хариуцлага голлох байр суурь эзэлж байна.



Улсын хэмжээнд 15,152  сувилагч, 1169 эх баригч, 1635 бага эмч ажиллаж байна. Дэлхийд эмч, сувилагчийн харьцаа 1:4 байдаг бол манай улсад 1:09 харьцаатай байгаа юм. Цаашид эмч, сувилагчийн харьцааг 1:2 хүргэх зорилт тавин бодлогын түвшинд төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгааг ЭМЯ-ны Сувилахуйн тусламж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг онцолсон юм.



Үндэсний зөвлөгөөний оролцогчид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, шийдвэрийн санал боловсруулсан нь сувилахуйн салбарын хөгжлийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. “Эрүүл мэндийн салбарын хөгжил — Сувилагчдын манлайлал 2025” үндэсний зөвлөгөөнд Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл,Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нийслэл, дүүрэг, орон нутгийн эмнэлгүүдийн сувилахуйн удирдах албан тушаалнууд, сувилагчийн сургуулийн эрдэмтэн багш нар, мэргэжлийн салбар нийгэмлэг, холбоодын тэргүүн, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн нийт 100 гаруй мэргэжлийн удирдлагууд оролцов.



Холбоотой мэдээ, мэдээлэл