Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СУДАЛГАА: Залуу насны эрэгтэйчүүд тархины харвалтаар эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү өвдөж байна


“Тархины харвалтын үр дагавар ба түүнийг бууруулах арга зам” сэдэвт сургалт ЭМЯ-нд 10 сарын 31, 11 сарын 01-ний өдрүүдэд болж байна.  Сургалтад Улаанбаатар хот, 21 аймгийн улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн мэдрэл, дүрс оношилгоо, яаралтай тусламжийн 60 гаруй эмч нар хамрагдаж байгаа юм. 

Дэлхий дахинд тархины харвалт нь нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын тэргүүлэх шалтгаанд тооцогддог. Монгол Улсад уг өвчний шалтгаант нийгэм-эдийн засгийн дарамт өндөр хэвээр байгаа аж. 
Уг судалгааг ЭМЯ-ны захиалгаар 2019-2021 онд Анагаах ухааны хүрээлэнгийн судлаачид хийжээ.

Судалгааны дүнд залуу насны эрэгтэйчүүд тархины харвалтаар эмэгтэйчүүдээс хоёр дахин илүү өвдөж, хөдөлмөрийн чадвараа алдаж, нас барж байгааг тогтоосон.

Энэ нь судасны болон зан үйлийн олон эрсдэл хавсарч байгаатай холбоотой байна. Тиймээс тархины харвалтын дээрх судалгааг өргөжүүлэн Монгол Улсын хүн амын дунд тархины харвалтын өвчлөл, эрсдэлт хүчин зүйлс, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтыг судлан тогтоох шаардлагатай байгааг хэлж байна. 

Уг судалгааны бэлтгэл ажлын хүрээнд “Тархины харвалтын үр дагавар ба түүнийг бууруулах арга зам” сэдэвт сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд маргааш эмнэлзүйн судалгааны зохистой дадал (GCP E6 Good Clinical Practice training, The Global Health Network) сургалтад судлаач нар хамрагдах юм. Австралийн Жорж институтийн Тархины эрүүл мэндийн хөтөлбөрийн захирал, профессор Крейг Андерсон, Эдинбургийн их сургуулийн эмнэлзүйн судалгааны сургагч багш Б.Анударь нар сургалтыг удирдан явуулна.

Холбоотой мэдээ, мэдээлэл