Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАРЫГ УСТГАХ ЦОГЦ СТРАТЕГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Номхон далайн баруун эргийн бүс (НДББ)-ийн улс орнуудын эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах  “Бэлгийн замаар дамжих халдварыг устгах цогц стратеги” сэдэвт ахисан түвшний сургалт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуангжоу хотноо 2025 оны 10 дугаар сарын 25-наас 31-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.


Олон улсын ахисан түвшний сургалтаар ДЭМБ-ын НДББ-ийн улс орнуудын оролцогчид БЗДХ, ДОХ, ХДХВ-ийг илрүүлэх, оношлох, эмнэлзүйн менежментийн чиглэлээр хэрэгжүүлсэн үндэсний хөтөлбөрийн арга хэмжээ, үйл ажиллагааны талаарх ололт амжилт, сургамж болон тулгамдсан асуудлаа хэлэлцэн, мэдлэг туршлагаа солилцож байгаа юм.



Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын номхон далайн баруун эргийн бүс (НДББ)-ээс зохион байгуулж буй тус сургалтад 13 орны 39 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна. Монгол Улсаас ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын Ахлах мэргэжилтэн Ц.Ундрал, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны хяналт үнэлгээ, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Хулан, ДЭМБ-ын Халдварт өвчин болон дархлаажуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн П.Анузаяа нар хамрагдаж, “Бэлгийн замаад дамжих халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн”-ээ танилцууллаа. 

Холбоотой мэдээ, мэдээлэл