Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ХОРООНЫ 76 ДУГААР ЧУУЛГАН БОЛЖ БАЙНА


2025.10.20 Фижи Улсын Нади хот
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) Номхон далайн баруун бүсийн хорооны 76 дугаар чуулган 2025 оны 10 дугаар сарын 20–24-ний өдрүүдэд Фижи Улсын Нади хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү чуулганд бүс нутгийн гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, уур амьсгалын өөрчлөлт, халдварт болон халдварт бус өвчин, сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл мэндийн санхүүжилт, хүний нөөцийн тогтвортой байдал зэрэг нийтлэг тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна.
Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Янжмаа оролцож байна. Тэрбээр чуулганы хуралдааны эхний өдөр Номхон далайн баруун бүсийн захирлын өнгөрсөн нэг жилийн хугацааны ажлын тайлан болон 2024-2025 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэл болон 2026-2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт тус тус оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв.

Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицсон, сөрөн тэсвэрлэх чадвартай, цахим шийдэлд тулгуурласан, хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоо бий болгох зорилтдоо тууштай байгааг онцлон тэмдэглээд, ДЭМБ-ын хөтөлбөр, үйл ажиллагаа, санаачлагууд нь гишүүн орнуудын эрүүл мэндийн салбарт бодит үр дүн авчирч байна гэлээ.
Тэрчлэн бүс нутгийн хэмжээнд баримталж буй санхүүгийн сахилга бат, ил тод байдал, хариуцлагатай удирдлагыг өндрөөр үнэлж, эрүүл мэндийн санхүүжилт, мэдээллийн их өгөгдлийн тогтолцоо, хариуцлагын механизмыг бэхжүүлэх нь салбарын шинэчлэлийг тогтвортой, амжилттай байлгахад чухал ач холбогдолтойг онцоллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл