Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨРӨЛЖСӨН МЭРГЭШЛИЙН 16 ЭМНЭЛГИЙН НИЙТ 725 СУВИЛАГЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


Манай улс 15,152 сувилагч, 1,169 эх баригч, 1,635 бага эмчтэй. Сувилагч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувийг бүрдүүлдэг гэдгийг ЭМХТ-өөс мэдээлсэн. Мөн 1,000 хүнд ногдох сувилагчийн тоогоор манай улс дэлхийн дунджаас 2.4 дахин цөөн. Манай улсад сүүлийн дөрвөн жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэх статистик судалгаа бий.

 
Тиймээс сувилахуйн хүний нөөцийн ур чадварыг сайжруулах, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор өнгөрсөн 9 дүгээр сард ЭМЯ-ны дэргэд Сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан билээ. 
 Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сувилахуйн салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажилд орон нутгийн сувилагч, мэргэжилтнүүдийн идэвх оролцоо, саналыг  авах, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид олон улсын болон өөрийн улсын нөхцөл байдлын суурь судалгаа хийхээр шуурхайлан ажиллаж байгаа юм. 

 
2025 сарын 09 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төрөлжсөн мэргэшлийн 16 эмнэлгийн нийт 725 сувилагч, мэргэжилтнүүдтэй уулзалт хийжээ. Эдгээр уулзалтуудаар сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгарч байгаа бэрхшээлийг сонсож, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах саналыг авсан. Нийт цаасаар 245 санал, хүсэлт ирсэнийг нэгтгэн дүгнэж байна. Сувилагч мэргэжилтнүүдийн хувьд хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага тулгарч байгаа талаар хэлж байв. 
 Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн сувилагч мэргэжилтнүүдийн дээрх санал, сэтгэгдлүүдийг ажлын төлөвлөгөөндөө тусгаж, сувилахуйн хөгжлийн тогтолцоог боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. 

Холбоотой мэдээ, мэдээлэл