Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ОЧИРБАТ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНТУ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн газарт 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ажиллаж, тус байгууллагын Ерөнхийлөгч Др.Ахмед Аяартай албан уулзалтыг хийв.

Уулзалтын үеэр эм, эмнэлгийн хэрэгслийн чиглэл дэх хамтын ажиллагааны талаар санал солилцож, эмийн чанар, хяналтын лабораторын чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлж, хүний нөөцийг чадавхжуулах боломжтой болохыг Др.Ахмед Аяар дурдав. Түүний зүгээс туркийн эм, эмнэлгийн хэрэгслийн компаниудыг Монгол Улсад нэвтрүүлэх, эмийн ханган нийлүүлэлтийн чиглэлд хамтран ажиллах сонирхолоо илэрхийллээ.  
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлэхдээ манай улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг -Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хувьд харьцангуй шинэ байгууллага учир тус газрын чадавхыг сайжруулах чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлж, албан хаагчдыг чадавхжуулах, эмийн бүтээгдэхүүний хяналт, зохицуулалт, үнэлгээ хийх чиглэлээр туркийн сайн туршлагыг судалж, хамтын ажиллагаа эхлүүлэхэд таатай байгаагаа дурдав.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат манай улсад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглаж байгаа эмийн үнэ болон чанарын асуудал ихээхэн анхаарах асуудал болсонтой холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг шинэчлэн баталж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын урьдчилсан баталгаажилтад хамрагдсан, эсхүл эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улсад үйлдвэрлэж бүртгэсэн эм, эмийн үйлчлэгч бодисыг түргэвчилсэн байдлаар бүртгэн компаниас шууд худалдан авах боломжийг бүрдүүлсэн талаар мэдээлэл өглөө.
Мөн энэ өдөр БНТУ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн газраас Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг Бүгд Найрамдах Турк Улсын Сenturion компанийн үйлдвэрт зочилуулан үйл ажиллагаатай танилцуулав.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл