Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Кемал Мемишоглутай 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Анкара хотноо албан уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн 7 хоногт зохион байгуулдсан “Уламжлалт болон сэргээн засах анагаах ухааны III чуулган”-ыг маш чухал арга хэмжээ болохыг тэмдэглэж, амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Тэрбээр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах үүднээс ойрын хугацаанд монголын эмч мэргэжилтнүүдийг БНТУ-д мэргэжил дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга Бүгд Найрамдах Турк Улсаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч буй иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан БНТУ-ын Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний корпораци (USHAS)-тай эхлүүлсэн хамтын ажиллагаанд анхаарал хандуулж, монгол иргэдийг туркийн улсын эмнэлгээс тусламж, үйлчилгээ авах чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлав.
Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Др.Кемал Мемишоглу Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг өөрийн улсад тавтай саатахыг хүсэж, Монгол Улсад хийсэн албан айлчлалыг өндөр хэмжээнд зохион байгуулж, халуун дотноор хүлээн авсан явдалд Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон Эрүүл мэндийн яамны хамт олонд талархал илэрхийлэв.

Эрүүл мэндийн сайд Др.Кемал Мемишоглу хэлэхдээ хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, ойрын хугацаанд монголын эмч мэргэжилтнүүдийг хүлээн боломжтой болохыг тэмдэглэв. Тэрбээр хэлэхдээ Монгол Улстай эм, эмнэлгийн хэрэгслийн чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Төрйин нарийн бичгийн дарга Д.Очирбатыг өөрийн улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн газрын төлөөлөлтэй албан уулзалт хийхийг хүсэв.

Албан ажлын айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийнг газар болон Олон улсын эрүүл мэндийн үйлчилгээний корпораци (USHAS)-д ажиллах болно.