Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны бүрэлдэхүүнд ажиллах гишүүдийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж байна.
Анагаах ухааны ёс зүйн хяналтын хорооны гишүүд дараах чиглэлээр мэргэшсэн байна.
- Нийгмийн эрүүл мэнд
- Эм зүй
- Эмнэлзүйн анагаах ухаан
1.Тавигдах шаардлага:
№ | Бүрдүүлэх материалууд | Баримт |
1. | Ерөнхий, нарийн мэргэжлийн чиглэлээр суралцсан болон эрдмийн зэрэг хамгаалсан, цол авсаныг нотлох баримт |
Диплом, гэрчилгээний хуулбар |
2. | Анкет (тухайн чиглэлд ажил, мэргэшлийн туршлагатайг нотлох мэдээллийг хавсаргана) | Бүрэн бөглөсөн анкет, хавсралтын хамт |
3. | Хамт олны дунд нэр хүндтэй, ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаж байгаагүйг нотлох баримт (харьяалах байгууллага, нийгэмлэг, зөвлөлийн удирдлагын тодорхойлолт) |
Тодорхойлолт, албан бичиг |
4. | Био-анагаахын ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсаныг илтгэх баримт |
Гэрчилгээний хуулбар |
5. | Шинжлэх ухаан, технологи, эрдэм шинжилгээ, судалгааны төсөлт ажлыг удирдаж байсныг илтгэх баримт (бүтээлийн жагсаалтыг хавсаргана) |
Жагсаалт |
6. | Эмнэлзүйн туршилт судалгааны чиглэлээр сургалтад хамрагдаж байсан, эмнэлзүйн туршилт судалгааны төслийг удирдаж, түүнд оролцож байсныг нотлох баримт |
Гэрчилгээний хуулбар, жагсаалт |
Дараах чадвар, туршлага нь сонгон шалгаруулалтад давуу байдлыг бий болгоно:
- Эмнэлзүйн туршилт судалгаанд удирдагч, зохицуулагчаар ажиллаж байсан, эмнэлзүйн туршилт судалгааны өгүүлэл, тайланд 1 дүгээр зохиогчоор бичигдэж байсан,
- Био-анагаахын ёс зүйн хяналтын хороонд ажиллаж байсан болон томоохон судалгааны төсөлдбио-анагаахын ёс зүйн шинжээчээр ажиллаж байсан.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хариуцан хийнэ.
3. Хугацаа:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хүлээн авч, 10 дугаар сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтын үр дүнг шалгарсан гишүүдэд тусгайлан мэдээлнэ.
------оОо------