Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

 “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” ОУ-ын эрдэм шинжилгээний VIII хурал Сөүл хотноо боллоо


 “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний VIII хурал 2025 оны 9-р сарын 16-наас 17-ны өдрүүдэд Сөүл хотод боллоо. Хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс болон бүс нутгийн 10 улсын парламентийн гишүүд, эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтэн, иргэний нийгмийн 200 орчим төлөөлөл оролцож, НҮБ-ын “Сүрьеэг устгах” улс төрийн тунхаг, ДЭМБ-ын “Сүрьеэг устгах” стратегийг хэрэгжүүлэхэд авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцлээ.

Монгол Улсаас, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн нэгж, МСТХ-ны төлөөлөл оролцов. 


ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгоход сүрьеэгийн хөтөлбөрийн шилдэг туршлага болон сүүлийн үеийн чиг хандлага” салбар хуралдааныг удирдаж, нэгдсэн хурлын хаалтыг хийв. 2026 онд “Сүрьеэгүй Ази Тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын эрдэм шинжилгээний есдүгээр хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар боллоо.


Мөн энэ үеэр, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэлийн нар сүрьеэгийн дарамт өндөртэй Азийн орнуудын “Сүрьеэгийн эсрэг санхүүжилтийг нэмэгдүүлэх, дунд хугацааны бүс нутгийн хамтын ажиллагааны боломж” сэдэвт парламентийн гишүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Түүнчлэн БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн агентлаг (KDCA)-ийн комиссар Лим Сынг-гван болон бусад төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Мiracle” төсөл, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр уулзалт хийжээ. 

Холбоотой мэдээ, мэдээлэл