Яаралтай, түргэн тусламж үйлчилгээний чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах Үндэсний мастер сургагч багш нарыг бэлдэх сургалт өнөөдөр (2025.09.22) эхэллээ. Монгол Улсын хэмжээнд Яаралтай тусламжийн 1800 орчим эмч нарыг чадавхжуулах сургагч багш нарыг бэлтгэх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлэг хүртэлх амилуулах суурь тусламжийн гарын авлагыг үндэслэн Монголын нөхцөлд нийцсэн хэлбэрээр хөтөлбөрийг боловсруулж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв: Өнөөдөр сургагч багш нарыг бэлдэх сургалт эхлэхтэй зэрэгцэн Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж, Үндэсний түргэн тусламжийн төвийн сүлжээний шинэчлэлийг бий болгох чиглэлээр шийдвэр гаргасан. Эрхзүйн зохицуулалтын хувьд түргэн тусламжийн эмч нарыг бэлтгэх сургалтын бааз болон ур чадварын сургалтын асуудал бэрхшээлтэй байсныг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Яаралтай тусламжийн эмч, сувилагч нарыг сургалтад хамруулахад нэлээдгүй цаг хугацаа зарцуулагддаг учир Үндэсний мастер сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр боловсруулсан. Ингэхдээ 6-8 сарын хугацаанд үнэлгээ хийж, ямар сургалтыг хэрхэн оновчтой, үр дүнтэй явуулах талаар олон удаагийн хэлэлцүүлэг явуулсны үр дүнд дээрх сургалтын хөтөлбөрийг боловсрууллаа.

Нийтдээ 1500-1800 орчим эмч нарыг 2.5 жилийн хугацаанд бэлтгэхийн тулд эхлээд сургагчийн удирдагч багш нар маань бэлтгэгдэж, хоорондоо баг болон хамтран ажиллах юм. Бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид сургалтыг хэрхэн удирдах талаар төлөвлөгөө боловсруулж ажиллана. Энэхүү сургалт нь Үндэсний түргэн тусламжийн төвийн үндсэн үйл ажиллагааны гол зорилтын нэг хэсэг болох юм.

Эхний ээлжид яаралтай түргэн тусламжийн 12 эмчийг мастер сургагч багшаар бэлтгэж байна. Сургалт 2025 оны 09 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

ВАМЕД зөвлөх үйлчилгээний компанийн зөвлөх, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний эмч, мэргэшсэн сургагч багш Мишэл Горзман: Эхний ээлжид 12 сургагч багш нарыг бэлтгэхээр өнөөдөр сургалтаа орж байна. Эдгээр сургагч багш нар маань сургалтыг цааш нь авч явах үндэсний хэмжээний сургагч багш нар болох юм. Цаашид 70 орчим сургагч багш нарыг бэлтгэнэ. Энэ удаагийн сургалтаар сургагч багш нар түргэн тусламжийн сургалтыг хэрхэн явуулах арга барилыг зааж сургах болно. Сургалтад хамрагдсанаар, яаралтай түргэн тусламжийн суурь ур чадварыг эзэмшихээс гадна хамгийн чухал нь эрэмбэлэн ангилалтыг зөв хийж сурна. Тухайн өвчтөнд газар дээр нь тусламж үзүүлэх үү эсвэл эмнэлэг рүү тээвэрлэх үү гэдэг өвчтөний эрэмбэлэн ангилалтыг зөв хийх талаар нэгдсэн нэг сургалтын хүрээнд бүх эмч нар бэлтгэгдэж адил үр дүнд хүрч ажиллах боломжтой болно.

ЭМЯ-ны дэргэдэх Эрчимт эмчилгээ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Б.Цолмон: Үндэсний сургагч багш бэлдэх сургалт өнөөдрөөс эхлээд 5 хоногийн хугацаанд явагдана. Сургалтыг хэрхэн үр дүнтэй, бусдад өгөөжтэй явуулах вэ гэдэг арга барилгыг эзэмших юм. Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах” хөрөнгө оруулалтын төслийн хүрээнд яаралтай тусламжийн хүний нөөцийг чадавхжуулан бэлдэх сургалтыг зохион байгуулж байна. Эдгээр сургагч багш нар маань яаралтай тусламжийн эмч нарыг чадавхжуулах сургалтаа системтэйгээр 2.5 жилийн хугацаанд улс орон даяар нийт эмч нараа сургахаар төлөвлөөд байна. Энэхүү сургалт нь амь тэнссэн үеийн тусламжийн эмч, мэргэжилтнийг чадавхжуулахад нэн чухал ач холбогдолтой.

.png)
Эмнэлэг хүртэлх яаралтай тусламж сайжирснаар тухайн эмчлүүлэгч шаардлагатай үедээ эмнэлгийн туcламжийг авах боломжтой болно. Түүнчлэн эмнэлгийн бус нас баралтыг бууруулахад чухал зүйлсийн нэг нь болох юм.Хүний нөөцийг чадавхжуулахаас гадна дэд бүтэц, харилцаа холбоо, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, бусад тусламж үйлчилгээг зэрэг сайжруулах цогц бодлого хэрэгжүүлснээр эмнэлгийн бус нас баралт 25-26 хувиар буурах төлөв харагдаж байна.