Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НЯРАЙН ЦОГЦ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН НУТАГТ НУТАГШУУЛНА


Нярайн цогц эрт илрүүлгийн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн сан, Эрүүл мэндийн яам, АШУҮИС-тай хамтран хөдөө орон нутагт нутагшуулах үйл ажиллагаа Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвөөс эхэллээ. (2025.09.08)
Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах “Үндэсний баг”-ийн хүрээнд,
  • Тархи хөргөх эмчилгээ,
  • Уушгины даралтыг бууруулах,
  • Имж эхийн арчилгаа зэрэг дэвшилтэт технологи, аргуудыг нутагшуулж, нийтдээ 200 гаруй эмч, сувилагчдыг олон улсын түвшний сургалтад хамруулаад байна.
 Тус бүсчилсэн сургалт нь Ховд, Дорнод, Өвөрхангай аймгийн БОЭТ-үүдэд тус бүр зохион байгуулагдана. Сургалтыг амжилттай хэрэгжүүлж чадваас 28 төрлийн нярайн эмгэгийг эрт, эмнэлзүйн шинж илрэхээс нь өмнө оношилж, эмчлэх боломж нээгдэж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулахад чухал алхам юм.


Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Шадар Суурин төлөөлөгч Ян Му, ЭМ-ийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл, Орбис олон улсын байгууллагын Монгол дахь захирал Ч.Чимгээ, Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулах үндэсний багийн ахлагч, АУ-ны доктор, профессор Г.Эрдэнэтуяа нар хамтран нээв.
Мөн нярайн эрт илрүүлэгт шаардлагатай пульсоксимет, арклайт, зөөврийн компьютер, принтер, хуруу уншигч зэрэг зарим тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.


 Нярайн цогц эрт илрүүлгийг нутагшуулахын төлөө олон жил уйгагүй зүтгэж ирсэн баг хамт олон, эрдэмтэн багш, профессор, эмч, мэргэжилтнүүд болон техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн олон улсын байгууллагуудад талархал илэрхийлье.
Эрүүл, аз жаргалтай Монгол хүүхэд бүрийн төлөө хамтдаа ажиллая.

Холбоотой мэдээ, мэдээлэл