“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах нь” хэлэлцүүлэг өнөөдөр ЭМЯ-нд боллоо. Хэлэлцүүлгээр,
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн төлөв байдал бодлогын хэрэгжилт
- Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн гол чиглэлүүд болох урьдчилан сэргийлэлт, өвчлөл бууруулах, хүн амын эрүүл мэндийн зан үйлийг дэмжих бодлого, зохион байгуулалт
- Нийгмийн эрүүл мэндийн салбарын хүний нөөц бэлтгэх, мэргэшүүлэх үйл ажиллагааны бодлого хэрэгжилт ямар байгаа талаар салбарын мэргэжилтнүүд танилцуулж мэдээлэл өгөв.

Хэлэлцүүлэгт, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, УИХ-ын гишүүн О.Саранчулуун болон нийгмийн эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд 1.5 жил болж байгаа ба энэ хугацаанд хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой эрх зүйн зохицуулалтуудыг хийжээ. Тухайлбал, Эрүүл мэнд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. “Эрт илрүүлэг -2.0” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн тушаалыг шинэчлэн батлаад байгаа юм. Мөн нийгмийн эрүүл мэндийн ажилтны ажиллах журмыг нарийн тодорхойлох хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах талаар иргэд, мэргэжилтнүүдийн саналыг сонсож, зөвлөмж гарган, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллахад анхаарна гэв.