Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧДЫГ БЭЛТГЭХ ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН ЭЭЛЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАГЧДЫГ БЭЛТГЭХ ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИЙН ЭЭЛЖИТ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэх зорилгоор Эрүүл мэндийн яам Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” сэдэвт 1 жилийн хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалтыг эхлүүлж байна. 
Дээрх хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2025 оны хугацаанд нийт 4   0 хүнийг амжилттай хамруулсан болно. Энэ удаагийн 2025-2026 оны хөтөлбөрт дараагийн 20 манлайлагчдыг бэлтгэхэд бэлэн болоод байна.
Энэ жилийн хөтөлбөрийн хувьд 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эхлэн 1 жилийн хугацаанд үргэлжлэх ба сургалтын хугацаанд суралцагч 2 удаагийн семинарт биечлэн, 1 удаагийн семинарт цахим хэлбэрээр оролцох болно.
Семинар 1: 2025 оны 10 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Малайз Улсын Санвей Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана. 
Семинар 2: 2026 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 2-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Семинар 3: 2026 оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотноо Харвардын Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана.
Хөтөлбөрт тавигдах шаардлага: 
-    Төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 3 болон түүнээш дээш жил ажилласан удирдах албан тушаалд ажилладаг эрүүл мэндийн ажилтан;
-    Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх;
-    Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх;
-    35 хүртэл настай байна.
Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэл дээр бүрдүүлэхийг анхаарна уу. 
-    Товч намтар (CV);
-    Анкет;
-    Боловсролын зэргийг нотлох дидлом, дүнгийн хуудсын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/;
-    Эссэ /Хөтөлбөрт хамрагдах тухай 350-500 үгтэй байна/
-    Одоогийн эсхүл өмнөх ажил олгогчийн дэмжсэн захидал (Reference letter);
-    Ажил байдлын тодорхойлолт.                
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2025 оны 9 дүгээр сарын 10-ны 15:00 цаг хүртэл.
Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.
1-р үе шат: 2025 оны  дугаар сарын 2025 оны 9 дүгээр сарын 10-ны 15:00 цаг хүртэл холбогдох баримт бичгийг хүлээн авна. 
Жич: Анкет болон холбогдох баримт бичгийг албажуулан pdf форматад оруулж, нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан postgraduate@moh.gov.mn имэйл хаягт заасан хугацаанд ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд материалыг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
2-р үе шат: Зөвхөн 1-р шатанд тэнцсэн оролцогчдод ярилцлагын цаг болон бусад мэдээллийг өөрийн цахим хаягаар мэдэгдэх болно. 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчдыг сургалтын төлбөр болох 15,900 ам.доллараас чөлөөлнө.

Жич: Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүмүүс зөвхөн Эрүүл мэндийн яамаар дамжуулан бүртгүүлэх болохыг анхаарна уу. Мөн Харвардын Анагаах ухааны сургуулиас хувь хүнд хандсан урилгыг хүлээн авахгүй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:
https://postgraduateeducation.hms.harvard.edu/certificate-programs/leadership-medicine-program-sunway-university 

Анкетийг энд дарж татаж авна уу.


 

Холбоотой мэдээ, мэдээлэл