Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах, зоонозын өвчин судлалын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр (2025.09.04) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа. 
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хоёр улсын Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэн цаашид хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцоо. Хоёр талаас цаашид Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулах, зоонозын өвчин судлалын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. 
Элчин сайд Ричард Буанган Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд сайдын албанд томилогдсон явдалд баяр хүргэв. Мөн тэрбээр, өвөлжилтын бэлэн байдлын талаар ярилцаж, Элчин сайдын яамны зүгээс дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ, мэдээлэл