Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Халдварт өвчний дэгдэлтийн зүй тогтлыг тооцоолох мэргэжилтнүүдэд зориулсан сургалт явагдаж байна


Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте болон холбогдох албаны хүмүүстэй (2025.09.01) уулзлаа. Уулзалтаар, Томуугийн улирал ойртож байгаатай холбогдуулан томуу төст өвчин (ТТӨ)-өөс урьдчилган сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөлтийн талаар ярилцлаа.

 Томуугийн улирал өмнөх жилүүдээс 2-3 дахин урт хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд хүнд хэлбэрийн амьсгалын замын халдваруудын тохиолдол цар тахлын өмнөх түвшнээс өссөн байна. Иймд халдварын нөхцөл байдлыг урьдчилан таамаглах, шуурхай хариу арга хэмжээг илүү судалгаа, шинжилгээ, технологид суурилсан байдлаар авах хэрэгтэй талаар ДЭМБ-ын саналыг сонслоо.

Өнгөрсөн онд үндэсний өгөгдөлд тулгуурлан халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолсон загвар нь томуу төст өвчин, вирусийн идэвхжилтийн байдалтай нягт уялдсан үр дүнтэй загварчлал гэдэг нь нотлогдсон. Иймд халдварт өвчин хүн амын дунд хэрхэн тархах, халдварын давлагааг урьдчилан таамаглах тархалтын зүй тогтлыг тооцоолох загварчлалыг цаашид тогтвортой ашиглах чадавхыг бэхжүүлэх нь үр дүнтэйг онцлов. Монгол Улс халдварт өвчний тархалтын зүй тогтлыг тооцоолох загварчлалын чиглэлээр тэргүүлэгч ОУ-ын байгууллагууд болох Итали улсын ISI сан болон Австралийн Мельбурны Их Сургуулийн хамт олонтой хамтран ажиллаж байна.

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр, ХӨСҮТ, НЭМҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүд халдварт өвчний дэгдэлтийн зүй тогтлыг тооцоолох сургалтад (2025.09.02 - 09.05) хамрагдаж байна. 

Холбоотой мэдээ, мэдээлэл