Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн шинэ байрны нээлт боллоо. Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, ЭМСЯ-ны стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсгийн хамт олон, Сүхбаатар аймгийн удирдлагууд,сумдын ЗДарга нар, аймгийн агентлаг, албан байгууллагуудын дарга, АНЭ, өрх, сумын ЭМТөвүүдийн эрхлэгч эмч, ЭМГазрын ахмад эмч, эмнэлгийн ажилчид, иргэд хүрэлцэн ирж оролцлоо.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд сум, өрхийн ЭМТөв, хөдөөгийн багийн эмчтэй цахимаар холбогдсон нь улсын хэмжээнд анх удаагийн шинэлэг ажил боллоо.
2010 онд АНЭ-т телемедицин, Campus medicus зайн оношлогооны сүлжээнд холбогдсон, 2015 онд Сумын эрүүл мэндийн төвд Ухаалаг утас – Арьсны өвчний зайн оношлогооны төсөл хэрэгжсэн бол 2016 онд шинээр сумдын эрүүл мэндийн төвийг алсын зайн оношилгоо телемедицинд холбосноор мэдээлэл, оношилгооны шинэ арга, эмчилгээ, цаг үеийн асуудлаар зөвлөгөө, хурал хийх боломжтой болов.
Энэ үеэр Сүхбаатар аймгийн ЭМСалбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж Сумдын Засаг дарга, МХГ, ЭМГ-ын мэргэжилтнүүд, АНЭ-ийн удирдлагууд тасгийн эрхлэгч эмч, Сум өрхийн ЭМТөвүүдийн эрхлэгч эмч нар оролцлоо. Зөвлөгөөнөөр 2015 оны ололт амжилтаа дүгнэж, 2016 онд хийгдэх ажил, цаашдын зорилтоо дэвшүүлэн үйл ажиллагаагаараа бусдыгаа маналайлсан дэмжлэгт сумын Засаг дарга сумын ЭМТөвүүдийн шагналыг гардууллаа