Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын чуулган боллоо


Дунд болон ядуу орлоготой орнуудын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа ХДХВ/ДОХ-ын халдварыг дэлхий дахинаа 37 сая орчим хүн тээж байгаагийн 19 сая нь халдвартайгаа “мэдээгүй явж байна” гэсэн тоо мэдээ байна.  

Одоогоос 25 жилийн өмнө Ази, Номхон далайн орнуудын ДОХ-ын асуудлаар анхны Олон улсын чуулган (ICAAP) зохион байгуулагдсан бөгөөд 12 дахь удаагийн чуулган Бангладеш Улсын Дака хотноо 2016 оны 3 дугаар сарын 12-14 өдрүүдэд болж, манай орны төрийн болон төрийн бус  байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл амжилттай оролцоод ирлээ.

Ази, Номхон далайн бүс нутагт нийтдээ 56 улс багтдаг бөгөөд дэлхийн хүн амын 70 хувь нь энд амьдардаг байна. Энэ бүс нутагт  ХДХВ/ДОХ-ын халдвартай 5 сая орчим хүн амьдарч байгаагийн 160,000 орчим нь 15-аас доош насны хүүхэд байна. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын халдварын тархалт насанд хүрэгчдийн дунд 0.1%-иас бага байгаа нь тархалт багатай орны тоонд ордог хэдий ч  хүн амын дундах бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөр, мансууруулах бодисын хэрэглээ, биеэ үнэлэлт, бэлгийн хүчирхийлэл, эрэгтэйтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүдийн тоо, трансжендерийн асуудал жил ирэх бүр нэмэгдэж байгаа нь ХДХВ/ДОХ-оор халдварлах эрсдэлийг нэмэгдүүлж  байна.  

Чуулганы үеэр салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, Ази, Номхон далайн орнуудын хүн  амын дундах ХДХВ/ДОХ-ын тархалт, уг асуудлаарх улс орнуудын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнгийн талаар танилцуулга мэдээлэл сонсч, цаашдын зорилтын талаар ярилцлаа.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 70 дугаар чуулганаар баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ХДХВ/ДОХ-ын халдварыг эцэс болгох зорилт дэвшүүлснийг хэрэгжүүлэх зорилгоор чуулганд оролцогчид “Дакагийн тунхаглал”-ыг баталлаа.

Тунхаглалд ХДХВ/ДОХ-ын халдвартай тэмцэхэд улс орон бүр үндэсний хэмжээний үр дүнтэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх зураглал гаргах, бага тархалттай орнуудын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээ, эрт илрүүлгийг сайжруулах, эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдэлийг бууруулах, лабораторийн оношилгоо, чанарын баталгаажилт, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах,  хандивлагчдын дэмжлэгийг нэмэгдүүлэх, салбар хоорондын болон хөрш орнуудын хамтын ажиллагааг сайжруулж, нийгмийг хамарсан тэмцэл өрнүүлэн 2030 он гэхэд Ази, Номхон далайн орнуудад ДОХ-ын халдварыг тэглэхээр тусгасан байна. 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл