Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

“ЭМНЭЛГИЙН МЕНЕЖЕРИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР – 2025” МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ


Хөтөлбөрийн зорилго:
Эрүүл мэндийн салбарын ирээдүйн эмнэлгийн менежерийг сонгох, бэлтгэх 
Хөтөлбөрт тавигдах шаардлага:
  • Монгол Улсын иргэн
  • 25–35 хүртэлх насны 
  • Монгол Улсын нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Эрүүл мэнд, эдийн засаг, санхүү, удирдлага, менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн /Үүнд: эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн менежмент, удирдлагын чиглэлээр ажиллаж буй ажилтнууд, бодлого хэрэгжүүлэгч залуу боловсон хүчин тус тус багтана./
  • Манлайлах чин хүсэл эрмэлзэлтэй, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой залуу мэргэжилтнүүд хамрагдана.
Материал хүлээн авах тухай
Дараах бичиг баримтуудыг бүрдүүлэн, 2025 оны 6-р сарын 14-ний өдрийн 17:00 цагаас өмнө доорх цахим хаяг руу илгээнэ үү: [ healthleader@moh.gov.mn ]

Бүрдүүлэх материал:

  1. Асуулгын хуудсыг бөглөсөн байх / татах линк: https://drive.google.com/file/d/1zyVJZNWYocoVI6zCAIoM2G3P2QSYIYKw/view?usp=sharing /
  2. Хүснэгтэлсэн намтар (CV)
  3. Цээж зураг (тухайн хүн мөн болохыг батлах зорилготой)
  4. Ажлын газрын тодорхойлолт 
  5. Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар 
  6. Иргэний үнэмлэхийн лавлагаа
Анхаарах: Бүх материалыг нэг PDF файл болгон нэгтгэж илгээнэ үү.

Шалгаруулалтын талаарх мэдээлэл:

Шалгаруулалт хоёр шаттай явагдана:
  • Эхний шат: Материалын нягтлан шалгалт
  • Хоёрдугаар шат: Ярилцлага (зөвхөн эхний шатанд тэнцсэн оролцогчдыг ЭМЯ-ын байранд урина)
  • Шалгарсан 30 оролцогч үндсэн хөтөлбөрт хамрагдана
  • Ярилцлагад оролцохоор ирэхтэй холбоотой гарах зардлыг ЭМЯ хариуцахгүй болохыг анхаарна уу.
Холбоо барих утас: +51-267872 / 99473398
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл