Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9.9-д заасан эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд албан татварын хөнгөлөлтөд хамрагдах бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлагыг боловсруулж байгаатай уялдуулан иргэдийн саналыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд нээлттэй авах тул иргэд, олон нийт та бүхэн санал өгнө үү.
Саналыг ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалтын бодлого, нэгдсэн төлөвлөлт хариуцсан ахлах шинжээч Я.Болормаа (bolormaa_ya@moh.gov.mn)-ын цахим хаягаар 2024 оны 12 дугаар сарын 31-ны дотор ирүүлнэ.