Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАНГАЙН БОЛОН ТӨВИЙН БҮСЭД ОСОЛ ГЭМТЛИЙН ШАЛТГААНТ НАС БАРАЛТЫН ДИЙЛЭНХ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ


Сүүлийн 5 жилийн байдлаар осол гэмтлийн шалтгаант нас баралтын 59.5% нь нийслэлд, 40.5% нь орон нутагт байна. Бүс нутгаар нь авч үзвэл, Хангайн болон Төвийн бүсэд нийт нас баралтын дийлэнх тохиолдол бүртгэгдсэн байна.
Монгол Улсад гамшгаас хамгаалах үйл ажиллагааг шуурхай үр дүнтэй зохион байгуулахад гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөлт, түүнийг хэрэгжүүлэх дадлага сургуулилт, шаталсан удирдлагын тогтолцоо болон салбар хоорондын уялдаа холбоог хангах, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангах, шинэ технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх зэрэг ажлууд чухал байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий гамшгийн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийг ЭМЯ нийлүүлж, “Яаралтай тусламжийн баг”-ийг олон улсын жишигт нийцүүлэн сургаж дадлагажуулах, хөгжүүлэхэд дэмжлэг боллоо.
Монгол Улсад эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээ үзүүлэх, гамшгийн үед идэвхжин ажиллах “Яаралтай тусламжийн баг”-ийг байгуулах, чадавхжуулах, салбар хоорондын хамтын ажиллагааны уялдааг ханган ажиллахад олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн багтай болоход нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн хариу арга хэмжээ дадлага сургуулилт чухал ач холбогдолтой буйг мэргэжилтнүүд онцлов.



Холбоотой мэдээ, мэдээлэл