Дэлхийн эрүүл мэндэд өдөрт зориусан олон талт арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн байгууллага, иргэдийн дунд зарласан “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” сэдэвт зурагт хуудасны уралдаан байсан юм. Уралдаанд нийт 22 иргэн 29 бүтээлээ ирүүлснээс
Б.Энхтөгөлдөр “Эмийг тохируулан хэрэглэхгүй бол аюултай” бүтээлээрээ 1-р байрт шалгарч 500 мянган төгрөг, талархал, Г.Гантулга “Эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзая” бүтээлээрээ 2-р байрт шалгарч, 300 мянган төгрөг, талархал, Г.Хасзул “Антибиотикийг зөвхөн эмчийн жорын дагуу хэрэглэж сурцгаая” бүтээлээрээ 3-р байрт шалгарч, 200 мянган төгрөг, талархал, Д.Сайнбилэг “Эмчийн заавраар антибиотикийг хэрэглэснээр эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэж чадна” бүтээлээрээ тусгай байрт шалгарч, 100 мянган төгрөг, талархалаар тус тус шагнуулсан байна. ЗГХА-ЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн мэргэжилтнүүд уралдаанд уран бүтээлчдийн ирүүлсэн бүтээлүүдээс хамгийн оновчтой санаа бүхий зурагт хуудсыг цаашид олон нийтэд зориулсан сурталчилгааны материалд оруулан ашиглах ажээ.