Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”


                                       Санхүүгийн ажилтан авна
“Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН) нь төслийн үйл ажиллагааг зохион байгуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих замаар төслийн хугацаанд, амжилттай хэрэгжүүлж дуусгах үүрэгтэй. Төслийн үйл ажиллагаа 2029 оны 3 сард дуусгавар болно. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтны ажлын гүйцэтгэлээс хамаарч гэрээг жил хүртлэх хугацаагаар сунгана.  

АЖЛЫН ЦАР ХҮРЭЭ
 
Санхүүгийн ажилтан нь ТХН-ийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн өдөр тутмын ажлыг АХБ-ны холбогдох дүрэм, журмыг чанд баримтлан, гүйлгээ, төлбөр, тайланг бэлтгэнэ. Нэг ба түүнээс дээш хэд хэдэн зээлийн болон тусламжийн төсөлд зэрэг ажиллах шаардлага гарах ба дараах чиглэлийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:
  1. Хэрэгжиж байгаа болон бусад дэд төслүүдийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах.
  2. АХБ-ны санхүүгийн удирдлагын гарын авлага болон МУЗГ-ын нягтлан бодох бүртгэлийн хууль, журмын хүрээнд ажиллаж, холбогдох тайланг бэлтгэх,
  3. Төслийн Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу санхүүгийн жилийн төсөөлөл, төлөвлөлт, тайлан зэргийг боловсруулж, Төслийн удирдах хороогоор баталгаажуулах;
  4. Төслийн санхүүгийн удирдлагын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, АХБ-ны улирал тутмын хяналт үнэлгээнд тайлагнах;
  5. ТХН-ийн зохицуулагчийн өгсөн бусад үүрэг даалгаварыг биелүүлж ажиллахын зэрэгцээ санхүүгийн аудитын бэлтгэл хангах, аудитад оруулах ажлыг биечлэн хариуцана.
 АЖИЛ ҮҮРГИЙН ЧИГЛЭЛ/ҮР ДҮН
  • Төслийн үндсэн ба дэд дансны гүйлгээг хариуцах
  • Гүйцэтгэгч нарын өдөр тутмын төлбөрийн гүйлгээг шуурхай гүйцэтгэх
  • Санхүүгийн бүхий л баримт бичгийг хууль журмын дагуу цэгцлэн хадгалах
  • МУЗГ-ын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем (PIMIS), Монгол улсын засгийн газрын гадаад зээл тусламжийн удирдлагын мэдээлэлийн систем (ODAMIS)-д санхүүгийн болон холбогдох тайлан мэдээлэл тогтмол хугацаанд оруулах, шинэчлэх;
  • Гэрээт гүйцэтгэгч, зөвлөхүүд, ханган нийлүүлэгч нартай төлбөр, гэрээний нөхцөлтэй холбоотой асуудлаар чиглэл өгөх, байнгын харилцаатай ажиллах
  • Жил, хагас жилээр зарцуулалтын төсөөлөл, гүйцэтгэлийг бэлтгэх, танилцуулах;
  • Сар, улирал, жилээр санхүүгийн гүйцэтгэл, тайланг гаргаж, нэгтгэн засгийн газрын холбогдох байгууллагад танилцуулах
  • АХБ-наас улирал тутам зохион байгуулдаг хяналт үнэлгээнд  санхүүгийн тайлан бэлтгэж оролцох,  
  • Гүйцэтгэл, санхүүгийн тайлан нэгтгэл гаргаж, бүртгэлийг хадгалах
  • Санхүүгийн аудитын бэлтгэл хангах, АХБ ба Засгийн газрын холбогдох журмын дагуу санхүүгийн аудитад оруулах ажлыг зохион байгуулах, бүхий л талаар дэмжлэг үзүүлэх;
  • Сангийн сайдын 2021 оны 4-р тушаалаар батлагдсан “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам” -ыг өдөр тутмын ажилдаа мөрдөж ажиллана.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • Санхүү, эдийн засаг болон бусад холбогдох чиглэлээр бакакврын зэрэгтэй;
  • Санхүүгийн менежемент, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Мэрэгшсэн нягтлан бодох бүртгэлийн гэрчилгээтэй бол давуу тал болно
  • Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэх мэт олон улсын  банк, санхүүгийн байгууллагын төсөлд ажилд байсан туршлагатай
  • Харилцааны ур чадвар сайтай  
  • Багаар ажиллах чадвартай  
  • Эксел, Word , нягтлан бодох бүртгэлийн түгээмэл програмыг чөлөөтэй ашиглах чадвартай
  • Англи хэлний сайн мэдлэгтэй. 
МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ  
 
Сонирхсон хүмүүс доорх материалыг Англи, Монгол хэл дээр ирүүлнэ:
 Албан захиа (1 хуудсаас ихгүй);
  • x4 хувь зурагтай анкет;
  • 2 тодорхойлолт захидал;
  • Их дээд сургууль төгссөн, мэрэгшлийн диплом, гэрчилгээний хуулбар;
  • Мэрэгшлийн ур чадвар, хэлний мэдлэг, ажлын туршлагыг баталгаажуулах бусаднэмэлт материалууд хавсаргаж болно.
Дээрх материалыг 2025 оны 5 сарын 16-ны өдрийн 15 цагаас өмнө цахимаар: (altantsetseg.batsukh@hsdp.org) эсвэл өөрийн биеэр авч доорх хаягаар ирүүлнэ.  
Засгийн газрын VIII байрны өргөтгөл
3 давхарт 302 тоот
Олимпийн гудамж-2
Сүхбаатар дүүрэг 14210
Улаанбаатар

Холбоотой мэдээ, мэдээлэл